Бид тоймлоё, Та унш

2020.02.14 Баасан                                                     -13°C  2,755.56  Өвчин ирнэ

Чухлыг тоймлоё 


Улсын хилийг бүрэн хаалаа 

ЗГ ээлжит бусаар хуралдаж, Хятад-Монголын хооронд үйлддэг нислэг, төмөр замын зорчигч тээврийг бүрэн зогсоолоо. Ингэснээр Хятадаар дамжин ирсэн аль ч улсын иргэнийг Монголд нэвтрүүлэхгүй юм.

Бараа бүтээгдэхүүний экспорт, импорт яах вэ? 

Хэвийн үргэлжилнэ. Бараа бүтээгдэхүүний импорт, экспортыг хориглох нь манай улсын ЭЗ-т асар их хохиролтой ба импортын 33%, экспортын 84% Хятадаас хамааралтай байна.

Иргэдийн анхааралд!

Галт тэрэг болон нислэгийн тасалбараа урьдчилан захиалсан бол төлбөрийг нь ямар ч шимтгэлгүйгээр буцаан олгоно. Мөн Монголдоо ирэх хүсэлтэй иргэдийг тусгай нислэгээр авчрах ба шаардагдах зардлыг иргэд өөрсдөө төлнө.


Ерөнхийлөгчийн “баруун гар” чөлөөлөгдөв

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд сонгуульт ажилдаа анхаарахын тулд ажлаа хүлээлгэн өглөө. Түүний оронд Хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижирийг томилох ба З.Энхболд аль тойргоос УИХ-д нэр дэвших нь одоогоор тодорхойгүй байна.


Коронавирусийн тархалт ихсэж байна 

Хятадын эмч нар коронавирусийг тодорхойлох шинэ аргыг хэрэглэснээр халдвар ганцхан өдөрт 14840-р нэмэгдэн 60240 болж, 1367 нас баралт бүртгэгджээ. Вирусийг зөвхөн оношлуураар илрүүлэх нь хангалтгүй байгаа юм. Жнь: Тяньжинд сэжигтэй тохиолдол илэрсэн иргэнийг оношлуураар 3 удаа үзэхэд вирус илрээгүй ч 4 дэх удаагийнхаар корона илэрчээ. 


Супер камертай Самсунг S20 Ultra

Энэхүү утас нь дүрсийг 100 дахин томруулах чадалтай 108 мегапиксел камер, 16GB RAM, 5000mAh батарейтай юм. Мөн 5G сүлжээ дэмжих ба 3/6-с $1469-р худалдаанд гарна.

Таны сонорт


Image result for snow storm icon Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр өнөөдөр цас орж, цасан шуурга шуурна.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр