Өнгөрсөн долоо хоногт манай улс дээгүүрх өтгөрөлтийн нислэг, буулт, хөөрөлтийн нислэг болон орон нутгийн чиглэлийн нислэгийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна.

Тухайлбал, орон нутгийн нислэг 2.8 хувиар өссөн бөгөөд энэ нь орон нутгийн оршин суугчид агаарын тээврээр үйлчлүүлэх сонирхолтой болсонтой холбоотой байна.

Мөн өтгөрөлтийн нислэг өнгөрсөн оны мөн үеэсээ 13.3 хувиар өсжээ. Уг нислэг нэмэгдэх нь Навигацийн үйлчилгээний хураамжаас манай улсад орох орлого нэмэгддэг чухал ач холбогдолтой гэнэ.

Сануулахад, Японы засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Төв аймгийн сэргэлэн суманд баригдаж буй Хөшгийн хөндийн олон улсын нисэх буудал ирэх долдугаар сард ашиглалтад орох юм.

БУУЛТ ХӨӨРӨЛТ, ӨНГӨРӨЛТ, ОРОН НУТГИЙН НИСЛЭГ ӨСЛӨӨ