Орон нутгийн зам аян эхлээд дөрвөн сар өнгөрч байна. Энэ хугацаанд орон нутгийн замд хурд хэмжигч байрлуулж, явуулын пост ажиллуулсан байна. Мөн 40 цэгт анхан шатны тусламжийн пост байгуулж, 20-г нь ашиглалтад оруулжээ.

Аяны хугацаанд тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангаагүй, бодит жингээс илүү ачаа тээвэрлэсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон, насанд хүрээгүй хүүхэд хамгаалалтын малгайгүй мотоцикл унасан зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Түүнчлэн цагдаа хараад хурдаа хасах, хамгаалалтын бүс буруу зүүсэн нийтлэг зөрчил гарчээ. Тиймээс 21 аймгийн замд хурд хэмжигч байрлуулж, хөдөлгөөнт эргүүл ажиллуулж эхэлсэн байна.

Зам тээврийн ослын 60 хувь нь орон нутгийн замд болдог төдийгүй оны эхний найман сарын байдлаар зам тээврийн ослоор бүртгэгдсэн гэмт хэрэг 25 хувиар, гэмтсэн хүн 29 хувиар, амь нас нь хохирсон иргэдийн тоо 18 хувиар буурсан байна.