Бид тоймлоё, Та унш

2019.10.28 Даваа                                          5°C  2,686.80  Эрлэг лугаа учирна

Чухлыг тоймлоё 


Бондын өрийг төлөх хугацаа ойртсоор

ЗГ 2012 оноос хойш нийт 7 бонд гаргасан ба эргэн төлөлт 2021 оноос эхэлнэ. Тухайлбал, 2021 онд Мазаалайн $500 сая, 2022 онд Чингисийн $1 тэрбум, 2023 онд Самурайн 30 тэрбум иен, Гэрэгэгийн $800 сая, 2024 онд Хуралдайн $600 саяын өрийг хүүгийн хамт төлнө.

Бондын мөнгийг юунд зарцуулсан бэ?
Төсөв хөтөлбөрийг санхүүжүүлж, төсвийн алдагдлыг санхүүжүүлсэн. Жнь: 2012 онд арилжаалсан Чингис бондын мөнгөөр авто замын хөтөлбөр, гудамж төсөл, дэд бүтэц, шинэ төмөр зам зэрэг төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн байна.

Тойм 
Бондын мөнгө үр дүнгээ өгсөн эсэхийг санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрөөс нь харж болно. Бид хүссэн хүсээгүй 2021 оноос бондын өрийг төлөх бөгөөд 2012 оноос хойш нийт ₮7 их наядын хөрөнгийг бондоор босгосон байна.


Үндсэн хуулийн өөрчлөлтийг 3 дахь хэлэлцүүлэгт бэлтгэхээр болов

Ингэснээр Ард нийтийн санал асуулга явуулалгүйгээр УИХ дангаараа шийдвэрлэхээр боллоо. Хуулийн төслийг 11/11 хүртэл 3 дахь хэлэлцүүлэгт бэлдэж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг иргэдэд мэдээлнэ. Хэлэлцүүлгээр төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр санал хураалт явуулснаар Үндсэн хуулийг өөрчлөх эсэхийг шийдвэрлэх юм. 


Чингэлгээс олдсон Хятад иргэдийн цогцос

Бельгиэс Их Британи руу тээвэрлэсэн чингэлэг дотор Хятадын 39 иргэн хөлдөж нас баржээ. Тэдний 31 нь эрэгтэй байсан ба хүний наймааны золиос болсон байх магадлалтай гэнэ. Учир нь Уйгурын дүрвэгчид Туркээр дамжин Европт ирдэг ба 25 настай Хойд Ирланд эрийг хэрэгт холбогдуулан шалгаж байна.


Байшингаас үнэтэй зогсоол

Хүн амын төвлөрлөөс үүдэн Хонг Конгт машины зогсоол байшингаас үнэтэй болж байна. Тухайлбал, 12.5 м.кв хэмжээтэй зогсоолыг $969 мянгаар худалдсан ба энэ нь хамгийн үнэтэй зарагдсан зогсоол болжээ. Харин орон сууцны дундаж үнэ $1.2 сая байна.

Таны сонорт


Гэрээ хэрхэн удаан хугацаанд эмх цэгцтэй байлгах вэ?

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр