Орос 1987 онд Америктай хийсэн Дунд зайны цөмийн зэвсгийн гэрээнээс гарлаа.

Америкийн тал Оросыг гэрээг зөрчин цөмийн пуужин үйлдвэрлэсэн гэж үзсэн бөгөөд уг явдлыг даруй зогсоохгүй бол зургаан сарын дотор гэрээнээс гарна гэж Баасан гарагт мэдэгдсэн. Харин Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров Америкийг цөмийн зэвсгийн эсрэг бусад гэрээг ч мөн зөрчсөн гэж үзсэн байна. Улмаар Америк Бямба гарагт гэрээнээс гарч байгаагаа мэдэгдсэн бөгөөд Оросын тал ч ижил арга хэмжээ авчээ.  

Оросын ерөнхийлөгч Владимир Путин дуунаас хурдан цөмийн пуужин үйлдвэрлэж эхлэх ба Америктай дахин хэлэлцээр хийхгүй байхыг сайд нартаа үүрэгджээ. Мөн Америк цөмийн зэвсгээ Европт суурилуулаагүй тохиолдолд өөрсдийн зэвсгээ Европт оруулахгүй гэсэн байна.

Уг гэрээг 1987 онд Америкийн ерөнхийлөгч Роналд Риган, ЗХУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Михайл Горбачив нар байгуулсан бөгөөд үүний дагуу хоёр тал богино болон дунд зайны цөмийн пуужин үйлдвэрлэхийг хориглосон байна.

Оросын Украины Крымийн асуудал, Америкийн 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийг будлиантуулсан, Их Британи дахь Оросын тагнуулчийг хордуулсан зэрэг хэргээс болж Барууны орнуудтай тааруу харилцаатай байгаа.

Эх сурвалж: Reuters, BBC