Оросын Келдыш судалгааны төвийн бүтээсэн цөмийн хөдөлгүүрт, дахин ашиглагдах боломжтой пуужингийн төсөл 2009 онд эхэлсэн ба ирэх оны зургадугаар сард Ангараг гараг дээр буух юм. Уг пуужин нь дэлхий дээр эргэн ирээд ямар нэг засвар хийлгүйгээр 48 цагийн дараа дахин сансарт хөөрөх боломжтой гэнэ.

Центру им. Келдыша - 85!.В юбилейной конференции приняли участие представители Роскосмоса, Росатома, Ростеха и российских ВУЗов.Сегодня Центр имени Келдыша работает над развитием космических аппаратов с более мощными двигателями - ядерными установками нового класса для работы которых не нужен солнечный свет и солнечные батареи.#ТелестудияРоскосмоса #ТВРоскосмос #Роскосмос #ЦентрКелдыша #ЦентрИмениКелдыша #Келдыш #Образование #Наука

Posted by Телестудия Роскосмоса on Monday, November 12, 2018

Америкийн тэрбумтан Элон Маскийн SpaceX компани ирэх хоёрдугаар сарын есөнд Ангараг гараг руу Фалкон Хэви гэх сансрын пуужин илгээхээр төлөвлөсөн юм. Уг пуужин нь мөн дахин ашиглагдах боломжтой гэнэ. Гэвч энэ нь хуучин технологи ашиглаж байгаа ба Оросын пуужин илүү шинэлэг гэдгийг Келдыш судалгааны төв онцолсон байна.

Келдыш судалгааны төв дэлхийн хоёрдугаар дайны үед хэрэглэгдэж байсан Катюшка пуужинг бүтээсэн юм. ЗХУ, Америк 1960-1980-аад оны үед сансарт олон цөмийн реактор илгээж байжээ.

Эх сурвалж: RT