Оросын засгийн газрын Хятад руу татсан байгалийн хийн хоолой ашиглалтад орлоо. Сибирийн хүч гэх уг хоолой нь 8100 км урттай ба 55 тэрбум долларын өртөгөөр бүтсэн юм. Тус хоолойг Оросын засгийн газрын харьяа Газпром компани хариуцаж ажиллах бөгөөд 2024 он хүртэл жил бүр 38 тэрбум куб.метр газрын тос нийлүүлэх гэнэ. 

Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын ерөнхийлөгч Ши Жинпин нар хийн хоолойг нээх ёслолыг бичлэгээр үзэж бие биедээ баяр хүргэсэн байна. Хоёр улсын ерөнхийлөгчид 2014 онд Оросоос Хятад руу байгалийн хий нийлүүлэх 30 жилийн гэрээг байгуулсан юм. 

Судлаачдын хэлснээр 2022 он гэхэд Хятадын нийт байгалийн хийн импортын 10 хувийг уг хоолойноос авах гэнэ. Хятадын засгийн газар агаарын бохирдол, хүлэмжийн хийн асуудлаас болж түүхий нүүрсийг орлох эрчим хүчний бүтээгдэхүүн ашиглах сонирхолтой байгаа юм. 

Улмаар өнгөрсөн дөрөвдүгээр сард Америкийн газрын тосны ExxonMobi компани 20 жилийн байгалийн хийн импортыг гэрээг Хятадтай хийжээ. Мөн Хятад 2021 он гэхэд нарны зайн хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлэх зорилт тавьсан байна. Синхуа агентлагийн мэдээлснээр 2030 он гэхэд Хятадын эрчим хүчний 15 хувийг байгалийн хий бүрдүүлнэ. 

Эх сурвалж: CNN, SCMP