Оросын Батлан хамгаалах яамнаас жил бүр зохион байгуулдаг цэргийн үзэсгэлэнд цагаан ууль шувуу шиг хэлбэртэй армийн хяналтын дроныг танилцууллаа. 

Технополис Эра гэх төслийн хүрээнд бүтээгдсэн уг дрон нь олон цахилгаан төхөөрөмжөөс бүрдэх бөгөөд их буу чиглүүлэгч лазер, тэсрэх бөмбөгтэй байна. Гэхдээ энэ нь ердөө таван кг жинтэй учир ганц хүн ч зөөвөрлөх боломжтой ба 40 минутын турш 20 км-ын нислэг үйлдэх чадалтай юм. 

Оросын агаарын систем хөгжүүлэгчид сүүлийн үед шувуу хэлбэртэй дрон бүтээхэд анхаарч байгаа ба өнгөрсөн онд Зуковский-Гагарин нисэх хүчний арми шар шувуу хэлбэртэй дрон танилцуулжээ. Уг дрон нь танк болон бусад том оврын хэрэгслийн байршлыг тогтоож галлах чиглэлийг заадаг байна. 

Евразид шар шувуу, шонхор, бүргэд зэрэг анч шувууд олон байдаг учир ийм хэлбэртэй дрон бусдын анхаарал татахгүй гэж судлаачид үзсэн ч Оросоос өмнө олон орон амьтны хэлбэртэй дрон ашиглаж байжээ. 

Тухайлбал, Сомалийн засгийн газар шувуун хэлбэртэй газрын тосны дрон ашиглаж байсан бол Хятадад тагтаа шиг загвартай тагнуулын дроныг дотооддоо хяналт камерын зориулалтаар ашиглаж байсан юм.

Эх сурвалж: The moscow times, Business insider