Оросын Левада судалгааны төв, Украины олон улсын нийгмийн хүрээлэнгийн хамтарсан судалгаагаар хоёр улсын иргэд бие даасан байдалтай ч хилээр чөлөөтэй нэвтэрч хоорондоо визгүй зорчихыг хүсдэг гэнэ.

Судалгаанд оролцсон 1.600 Орос иргэдийн 45 хувь нь Европын холбооны орнуудтай адил Украин руу визгүй зорчих хүсэлтэй байжээ.

Мөн 2.026 Украинчуудын 50 хувь нь хоёр улсыг тусгаар тогтнолоо хадгалж үлдээд харилцан татвар, визний нөхцөлүүдээ цуцлахыг дэмжсэн байна.

Гэтэл хоёр орныг нэгдэх ёстой гэж Оросуудын дөрвөн хувь нь үзсэн бөгөөд энэ нь 10 жилийн өмнөөс 20 гаруй хувиар буурсан үзүүлэлт гэнэ.

Харин Оросуудын гуравны нэг, Украинчуудын 39 хувь нь хилээ хаалттай хэвээр байлгах ёстой гэж үзжээ.

Украинд 2014 оноос хойш Майдан гэх Оросыг эсэргүүцэгчдийн хөдөлгөөн явагдаж байгаа юм. Өнгөрсөн сард Украины ерөнхийлөгч Петр Порошенко хоёр орны хамтын ажиллагааны гэрээг цуцалсан юм.

Үүний хариуд Оросын гадаад хэргийн яам “Украины засгийн газрыг илүү хариуцлагатай хүмүүс удирдвал хоёр орны харилцаа сайжирч магадгүй” гэжээ.

Эх сурвалж: Russia today, The Moscow times