Оросын ерөнхийлөгч Владимир Путин Дорнын эдийн засгийн уулзалтын хүрээнд Японы ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзаж, энэ оны сүүл гэхэд ямар ч нөхцөлгүйгээр энхийн хэлэлцээр байгууллах санал тавьжээ. Харин Абэ үүнд тодорхой хариу хэлээгүй байна.

Хоёр орон дэлхийн хоёрдугаар дайнаас хойш нэг ч удаа ийм гэрээ, хэлцэл хийгээгүй юм.  Учир нь тэд Японы Умард хэсгийн дөрвөн арлын эзэмшлийн маргаантай байдаг гэнэ.

ЗХУ 1945 оны наймдугаар сард Японы 17 мянган иргэн суурьшиж байсан Эторофу, Кунашири, Шикотан, Хабомай арлуудыг эзэлжээ.

Ерөнхий сайд Абэ мөн Дорнын эдийн засгийн уулзалтын үеэр Хятадын ерөнхийлөгч Ши Жинпинтэй уулзаж хоёр орны найрсаг харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд энэ онд багтаан Хятадад айлчилна гэсэн юм.

Пүрэв гараг хүртэл үргэлжлэх уг уулзалтад тэднээс гадна Өмнөд Солонгосын ерөнхий сайд И Наг Ён, Монголын ерөнхийлөгч Х.Баттулга нар харилцан уулзалт хийгээд байна.  

Эх сурвалж: Bloomberg, Japan times