Дэлхийн допингийн эсрэг байгууллага гурван долоо хоногийн дотор лабораторийн шинжилгээгээ зөрсөн талаар тайлбарлахыг Оросоос шаардлаа. Хэрэв энэ хугацаанд тайлбар өгөхгүй бол Оросын баг олимп, ДАШТ-д оролцох эрхгүй болох ба олон улсын томоохон тэмцээн зохиох эрхээ хасуулах юм. 

Мөн Оросын спортын хороо Олон улсын спортын нэгдсэн хорооны гишүүнээс түдгэлзсэн хэвээр байх ба энэ сарын 27-нд Катарын Доха хотноо эхлэх Дэлхийн спортын АШТ-д өөрсдийн тугийн дор оролцох эрхгүй хэвээр байх гэнэ. 

Олон улсын спортын нэгдсэн хороо 2015 онд засгийн газрын санхүүжилттэй допингжуулах хөтөлбөр явуулдаг хэргээр Оросын спортын хорооны гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн юм. 

Дэлхийн допингийн эсрэг байгууллагын мэдээлснээр өнгөрсөн нэгдүгээр сард Москвагийн лабораторийн мэдээллийн сангаас дронг илэрсэн хэд хэдэн тест устгагдсан байна. 

Оросын спортын хорооны ерөнхийлөгч Станислав Поздняков, “Бид олон улсын спортын байгууллагын итгэлийг олж Оросын тамирчдыг олимпт ямар нэг хязгаарлалтгүй оролцуулахын тулд их зүйл хийсэн. Гэвч одоо ахиад хориг тавиулах эрсдэлтэй болоод байна” гэжээ. 

Харин Оросын спортын яам уг асуудалд Дэлхийн допингийн эсрэг байгууллагатай хамтран ажиллаж дижитал технологийн мэргэжилтнүүдээ уг хэрэг дээр томилно гэдгээ мэдэгдсэн байна. 

Дэлхийн допингийн эсрэг байгууллага 2018 оны есдүгээр сард Оросын допингийн эсрэг агентлагт тавьсан хоригоо цуцалсан юм. Үүний хариуд Москвагийн лабораториос тамирчдын допингийн шинжилгээний мэдээллийг авсан байна. 

Эх сурвалж: The guardian, BBC