Эхний тоглолт Орос Саудын Арабын хооронд болж, 5-0-оор талбайн эзэн баг хожсон байна. Энэ нь 1934 оноос хойших хамгийн анхны томоохон ялалт болж, 1994 оноос хойш ДАШТ-д анх удаа хэсгээсээ гарч ялалт байгуулсан ялдал болсон байна. Орос энэ сарын 19-нд Египетийн эсрэг Санкт Петербургийн цэнгэлдэх хүрээлэнд тоглоно.

Оросын баг дэлхийд 70-д жагсдаг бол өрсөлдөгч Саудын Араб 67-д жагсдаг бөгөөд энэ жил эцсээ хүртэл тэмцэнэ гэж ерөнхийлөгч Путин ялалтыг тэмдэглэн үг хэлжээ.

Нээлт болохоос өмнөхөн ДАШТ-ийн цом талбайд ирсэн бөгөөд рутени гэх бараан өнгийн металлаар хийсэн Louis Vuitton-ийн савтай байжээ.

Зураг: VERSUS

Нээлтийн үйл ажиллагаа манай цагаар 22:30-д эхэлж, Оросын хөгжмийн зохиолч Петр Чайковскийн классик хөгжим эгшиглэсэн байна. Mөн нээлтийн үеэр Их Британийн дуучин Робби Уильямс “Let me entertain you” зэрэг олон хит дуугаа дуулж, Бразилын тамирчин асан Роналдо энэ жилийн маскот Забивака чонын хамт анхны бөмбөгийг өшиглөсөн байна.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр дуучин Робби Уильямс телевизийн камер руу дунд хуруугаа гаргаж олныг гайхшруулсан юм. Үүнийг ойролцоогоор нэг тэрбум хүн үзсэн гэсэн тооцоо гарчээ.

Үүний дараа ерөнхийлөгч Владимир Путин, ФИФА-ийн ерөнхийлөгч Жанни Инфантино нар үг хэлэн анхны тоглолтыг эхлүүлжээ.

Урьдчилсан таамгаар хөлбөмбөгийн ДАШТ-ийг гурван тэрбум хүн телевизээр үзэх ба энэ жил 32 улсын баг тамирчид 64 тоглолтыг Оросын 11 хотод хийх юм. ДАШТ-д зориулж Орос 14 тэрбум долларыг зарцуулж байгаа гэнэ. Үүний дийлэнхийг 11 хотын цэнгэлдэх хүрээлэн, замыг дахин засварлах, нисэх онгоцны буудлын өргөтгөлд зарцуулжээ.

Катар улсад 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ зохиогдох юм.

Эх сурвалж: Tass, CNN