Оросын Газпром банк Венесуэлийн засгийн газрын мэдлийн PDVSA газрын тосны компаний дансыг царцаалаа. Ингэснээр тус банк Америкийн хоригоос сэргийлэх боломжтой гэнэ.

Венесуэлийн сөрөг хүчнийг дэмжиж буй Америк өнгөрсөн сарын 28-нд PDVSA компанид хориг тавьснаар ерөнхийлөгч Николас Мадуро улсынхаа газрын тосноос ашиг олох боломжгүй болсон юм. Мөн олон орны байгууллагууд PDVSA компаниас харилцаагаа тасалж байгаа гэнэ.

Газпром нь Оросын гурав дахь том банк бөгөөд тус банкны хувьцааны нэгээхэн хэсгийг Оросын засгийн газрын харьяа байгалийн хий үйлдвэрлэгч Газпром компани эзэмшдэг байна.

PDVSA компани 2013 онд газрын тосны Petrozamora компанид хөрөнгө оруулахаар Газпром банкнаас нэг тэрбум долларын зээл авчээ. Оросын засгийн газар Мадурог ерөнхийлөгч хэвээр үлдэхийг дэмжиж байгаа хэдий ч Оросын компаниуд Америкийн хоригоос эмээж байгаа юм.

Эх сурвалж: Sputnik news, Euronews, Reuters