Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу айлчлалынхаа хүрээнд манай улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзан хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагаа, цаашдын чиглэлийн талаар хэлэлцлээ.  

Улмаар яам хоорондын Цэргийн хамтын ажиллагаа хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсан байна.

Ингэснээр батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлага, цэргийн боловсрол, эрдэм шинжилгээ, эмнэлэг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Мөн тэрээр айлчлалынхаа хүрээнд Оросын Батлан хамгаалах яамнаас манай улсын Зэвсэгт хүчний хэрэгцээнд буцалтгүй тусламжаар нийлүүлж буй цэргийн зориулалттай бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгнө.

Ийнхүү УИХ-ын дарга М.Энхболд, ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхах бөгөөд түүний айлчлал 17:00 цагт дуусах юм.

Сонирхуулбал, Монгол ардын Засгийн газар, Зөвлөлт Оросын Засгийн газартай найрсаг харилцаа тогтоох тухай гэрээг 1921 онд байгуулснаар дипломат харилцаатай болжээ.