Оросын боксын холбоо Дэлхийн допингийн эсрэг агентлагийн эсрэг бойкот зарлалаа. Оросын тамирчдад тавьсан дөрвөн жилийн хоригоо цуцлахгүй бол боксчид ирэх оны Токиогийн олимпод оролцохгүй гэжээ. 

Оросын засгийн газар 2012-2015 онд 1000 тамирчны допингийн тестийн хариуг устгаж 30 тэмцээнд оролцсон байна. Иймд Дэлхийн допингийн эсрэг агентлаг Оросын баг тамирчдын олон улсын тэмцээнд оролцох эрхийг дөрвөн жилээр хассан юм. Гэхдээ допингийн хэрэгт холбогдоогүй тамирчид Олимпын хорооны нэр дээр оролцох боломжтой байна. 

Харин Оросын боксын холбооныхон медалийн төлөө биш эх орныхоо далбаан дор олимпод оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн Оросын парламент өөрсдөө олимптой ижил олон улсын спортын наадам зохиож болно гэж үзэж байгаа гэнэ.

Ийм явдал өмнө нь тохиолдож байсан ба ЗХУ 1917 онд олимпод оролцохоос татгалзаж өөрсдөө Спартакад зохиож эхэлсэн байна. Гэсэн ч 1952 оноос эхлэн ЗХУ олимпод оролцох болсон ба өндөр амжилт үзүүлдэг юм. 

Оросын боскчид сонирхогчдын болон олимпын төрөлд өндөр амжилт үзүүлдэг ба энэ жил эрэгтэй, эмэгтэй ДАШТ-ийг зохион байгуулжээ. Улмаар медалийн тоогоор эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг тэргүүлд эрэгтэйчүүдийн төрөлд хоёрт бичигдсэн байна. 

Оросын допингийн эсрэг агентлаг хоригийг хүлээж авах эсвэл Спортын арбитрын шүүхэд хандах эсэхээ энэ сарын 19-нд шийдэх юм. 

Эх сурвалж: ESPN, Moscow times