Оросын жагсаалын үеэр цагдаа нар жагсагчдын эсрэг хүч хэрэглэж олон зуун хүнийг саатуулсныг Герман, Францын тал шүүмжиллээ. 

Тэд Оросын засгийн газар олон улсын гэрээ хэлэлцээрийг зөрчин иргэдийн дуу хоолойгоо тайван замаар хүргэх эрхэнд халдаж байна гэж үзжээ. Улмаар сүүлийн жагсаалын үеэр баривчлагдсан иргэдийг суллаж Европын холбооны гишүүний үүргээ биелүүлэхийг Оросоос шаардсан байна. 

Сөрөг хүчний дэмжигчид ирэх есдүгээр сард болох Москва хотын захиргааны сонгуульд сөрөг хүчний 30 гаруй нэр дэвшигчийг бүртгээгүйг эсэргүүцэн жагсаж байгаа юм. Цагдаа нар өнгөрсөн сарын 27-нд болсон жагсаалын үеэр 1000 гаруй, Бямба гарагийн жагсаалын үеэр 828 хүнийг баривчилсан байна.

Мөн Бямба гарагийн жагсаалд оролцох гэж байсан Оросын сөрөг хүчний удирдагч Любовь Соболийг иргэдийг жагсаалд уриалсан хэргээр саатуулжээ. Соболь нь сонгуулийн эрхээ хасуулсан нэр дэвшигчдийн нэг ба одоогоор гурав дахь долоо хоногтоо өлсгөлөнгөө үргэлжлүүлж байгаа юм. 

AFP агентлагийн мэдээлснээр Бямба гарагийн жагсаалд 1500 хүн оролцсон бөгөөд цагдаа нар гинжин хэлхээ болон хаалт хийж жагсагчдыг баривчилсан байна. 

Соболиос гадна сөрөг хүчний удирдагч өөр нэг удирдагч Алексей Навальны мөн л иргэдийг жагсаалд уриалсан хэргээр нэг сарын хорих ял авсан юм. Тэрээр хоригдож байхдаа харшлын шинж тэмдэг илэрч эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд эмч нарын хэлснээр түүнийг химийн бодисоор хордуулсан байх магадлалтай гэнэ. 

Эх сурвалж: VOA news, France24