Америкийн хууль зүйн департмент олон улсын допингийн эсрэг байгууллагууд болон 30 орны 250 тамирчнийг хакердсан хэрэгт Оросын долоон тагнуулчийг буруутгалаа.

Тэд Fancy bears гэх нэрийн дор 2016 оны зуны олимпийн үеэр Оросын баг тамирчдын допингийн хэргийг илрүүлсэн олон улсын байгууллагуудын эсрэг кибер халдлага үйлдсэн байна.

Ингэхдээ 2014 оны 12-р сараас өнгөрсөн тавдугаар сар хүртэл үргэлжилсэн бөгөөд тэд тамирчдын эрүүл мэндийн талаарх мэдээллийг хулгайлж олон нийтэд дэлгэдэг байжээ. Мөн халдлага үйлдэх байршилд ойртохын тулд Оросын засгийн газрын дипломат пасспорт ашиглан гаалиар нэвтэрдэг байсан гэнэ.

Тэдний гурав нь 2016 оны Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийг хакердсан хэрэгт холбогдсон байна.

Харин дөрөв нь Голланд дахь Олон улсын химийн зэвсгийн байгууллагын эсрэг кибер халдлага үйлдсэн этгээдүүд гэнэ.

Эх сурвалж: CNN, USA Today