Оросын тагнуулч асан Сергей Скрипалийг хордуулсан хоёр этгээдийн нэг болох Александр Петров нь Оросын тагнуулын газрын эмч бөгөөд түүний жинхэнэ нэрийг Александр Мишкин гэж Их Британий эрэн сурвалжлах сэтгүүл зүйн Беллинкэт сайт мэдээллээ.

Нүүр царай тогтоох мэргэжилтнүүд Александр Мишкиний хуурамч паспортын зургийг 15 жилийн өмнөх зурагтай нь харьцуулан жинхэнэ нэрийг нь тогтоосон байна. Тэрээр 2010 онд их сургуульд сурч байхдаа Оросын тагнуулын газар ажиллах болсон ба 2011-2018 онд Украйн руу хуурамч паспорт ашиглан хэд хэдэн удаа зорчжээ.

Тус сайтын сэтгүүлчид өнгөрсөн сард хэргийн нөгөө сэжигтэн болох Руслан Боришов нь Чеченд алба хаасан, Оросын тагнуулын газрын хурандаа Анатоли Чепига гэгч байсныг илрүүлсэн юм.

Их Британид амьдарч байсан Оросын тагнуулч болон түүний охин нар өнгөрсөн гуравдугаар сард Новичок гэх бодист хордон эмнэлэгт хүргэгдсэн байдаг.

Улмаар Их Британий хууль хяналтын байгууллага Руслан Боришов, Александр Петров гэх хуурамч пасспортоор зорчсон Оросын иргэдийг уг хэрэгт сэжиглэж байгаа юм. Мөн тэд Оросын тагнуулын албаны ажилтнууд байж магадгүй гэнэ.

Харин Оросын тал сэжигтнүүдийг аяллын журмаар Их Британид ирсэн энгийн иргэд гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалж: BBCIndependent