Допингийн хариуг устгасан хэрэгт холбогдсон Оросын баг тамирчдын олон улсын тэмцээнд оролцох эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэрийг Дэлхийн допингийн эсрэг агентлаг гаргалаа. 

Гэхдээ Оросын тамирчид олон улсын тэмцээнд 2018 оны Пёнчаны өвлийн олимптой ижил Олимпын хорооны нэр дээр оролцох боломжтой юм. Оросын допингийн эсрэг агентлаг уг хоригийг хүлээж авах эсвэл Спортын арбитын шүүхэд хандах эсэхээ 21 хоногийн дотор шийдэх ёстой. 

Энэхүү хоригийг Оросын олимпын хороо тохиромжгүй гэсэн бол ерөнхий сайд Дмитрий Медведев өмнө нь шийтгэл хүлээсэн тамирчдад дахин ижил арга хэмжээ авах нь Оросыг эсэргүүцсэн хэнээрхэл гэсэн юм 

Оросын засгийн газар 2012-2015 онд 1000 тамирчны допингийн тестийн хариуг устгаж 30 тэмцээнд оролцсон гэж тус агентлагийн дарга асан Григорий Родченков мэдэгдсэн байна. Тэрээр өдгөө Америкт гэрчийг хамгаалах хөтөлбөрт хамрагдсан ба Дэлхийн допингийн эсрэг агентлагийн шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. 

Эх сурвалж: CNN, Al jazeera