Оросын цөмийн пуужингийн дэлбэрэлтийн улмаас агаарт хэвийн хэмжээнээс 16 дахин их цацраг идэвхит бодис тархжээ. Улмаар иргэд түр нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахыг хүссэн ч цацраг идэвхит бодисын хэмжээ буурсан учир иргэдийг нүүлгэх шаардлагагүй гэж Оросын засгийн газар үзсэн байна. 

Энэ сарын найманд Северодвинск хотын Нёнокса тосгоны ойролцоох цэргийн баазад цөмийн пуужингийн нууц туршилтын үеэр дэлбэрэлт гарч таван хүн амиа алдсан юм. Ийнхүү Северодвинск хотын зургаан туршилтын станцын цацраг идэвхит бодисын хэмжээ цагт 0.11 мкЗв байхаас 4-16 дахин ихэссэн байна. 

Гэхдээ энэ хэмжээ хоёр цаг хагас үргэлжлээд хэвийн хэмжээд орсон гэж Оросын цаг уурын газраас мэдээлжээ. Иргэд ослын талаар мэдээлэл багатай байсан ба цацраг идэвхит бодисоос хамгаалахын тулд иод, эмүүд ихээр худалдаж авсан гэж эмийн сангийн ажилтнууд хэлсэн байна. 

Эрдэмтдийн хэлснээр Оросын арми 2018 онд ерөнхийлөгч Владимир Путиний танилцуулсан цөмийн пуужинг туршсан байх магадлалтай гэнэ. Уг пуужин нь хязгааргүй хүрээг хамардаг бөгөөд Америкийн пуужин эсэргүүцэх системээс илүү хүчтэй хэдий ч дотор нь цөмийн реактор байгаа гэдэгт эрдэмтэд эргэлздэг байна. 

Эх сурвалж: The guardian, BBC