Оросын засгийн газар ирэх сарын нэгэнд дотоодын автомашин үйлдвэрлэгчдийг дэмжих хөтөлбөрт 301 тэрбум долларт төсөвлөхөөр боллоо.  

Төсвийг хүрээнд хэрэглэгчдэд автомашины хөнгөлөлттэй зээл олгох ба ингэснээр Оросын машины борлуулалт энэ онд 75 мянгаар нэмэгдэнэ гэж тус улсын Худалдааны яам тооцоолжээ. Уг шийдвэрийг Оросын Автоваз, Камаз, ГАЗ болон гадны Ренаулт, Хюндай зэрэг автомашин үйлдвэрлэгчид дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. 

Оросын худалдан авагчдын итгэлцэл, орлого буурч байгаагаас болж суудлын болон том оврын машины борлуулалт энэ онд 3-10 хувь буурна гэж судлаачид үзжээ. Засгийн газрын дэмжлэгийн ачаар тус улсын автомашины зах зээл 2017-2018 онд сайжирсан ч өнгөрсөн сард долоон хувиар буураад байна. 

Эх сурвалж: Moscow times