Ерөнхий сайдын Орост хийж буй айлчлалын хүрээнд эрчим хүчний Сайд Ц.Даваасүрэн Засгийн газар хоорондын эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг байгууллаа.

Ингэснээр эрчим хүчний салбарт хоёр талын хамтын ажиллагааг харилцан ашигтай байх зарчмаар өргөжүүлэх гэнэ. Тодруулбал, цахилгаан эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтыг дэмжих, цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах дэд бүтцийн барилга байгууламж барих судалгаа хийх юм.  

Мөн шинэчлэх, өргөтгөх, эрчим хүч үйлдвэрлэх, экспортлох, импортлох, эрчим хүчний сүлжээг хөгжүүлэх чиглэлийн хамтарсан төслийг хэрэгжүүлэхээр тусгажээ. 

Сонирхуулбал, Монгол ардын засгийн газар, Зөвлөлт Оросын Засгийн газрын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай гэрээг 1921 онд байгуулан, дипломат харилцаатай болсон юм. Мөн 1990-2014 онд манай улсад Орос нийт 297 сая долларын хөрөнгө оруулалт хийжээ.