Оросын сансрын агентлаг хиймэл дагуулуудаа дэлхийгээс харагддаггүй болгох арга олжээ. Ингэхдээ гэрэл сарниулдаг тусгай материалаар хиймэл дагуулыг ороох гэнэ. Уг арга нь дэлхийгээс 10-20 мянган км-ын зайд байгаа хиймэл дагуулыг телескопоор 10 дахин бүдэг харагдуулах юм. 

Сансарт хиймэл дагуул илгээсэн анхны улс болох Орос хамгийн сүүлд жолоодлогогүй сансрын хөлгөө танилцуулсан байна. 

Мөн Оросын сансрын агентлаг энэ сард сансар дахь хогны хэмжээ ихсэж байгаатай холбогдуулан хугацаа нь дуусахаар өөрөө устдаг хиймэл дагуул бүтээх шийдэл олжээ. 

Уг хиймэл дагуулыг хайлдаг материалаар хийх ба хатуу байдлаас шууд хий болох юм байна. 

Эх сурвалж: RT