Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй Гамшигт тэсвэртэй хотууд төслийн дэмжлэгээр 85009 орц, гарцан дээр урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, санамж бүхий наалтыг нааж байна.

Уг ажил есдүгээр сарын нэгэн хүртэл үргэлжлэх ба  1-р улиралд 32000 ширхэг, 2-р улиралд 27000, 3-р улиралд 26000 ширхгийг байршуулахаар төлөвлөжээ. Энэхүү төлөвлөгөөний дагуу 27000 ширхэг наалтыг энэ сарын 11-18 хүртэлх хугацаанд байршуулах юм.

Манай улсад төрийн болон ТББ, боловсрол, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээний байгууллага, нийтийн орон сууцны 37783 барилгын 85009 орц, гарц бий.

Нэмж хэлэхэд, хотын дарга асан С.Батболдын захирамжаар өнгөрсөн онд хэрэгжүүлсэн явган хүний зам аяныг үргэлжлүүлэхээр болжээ. Энэ хүрээнд явган хүний зам хааж баригдсан хашаа, хайс, өргөтгөл, шат зэрэг зөрчлийг арилгах юм.