Солонгосын нийслэл Сөүл хотод Аэробик гимнастикийн олон улсын тэмцээн болж өнгөрлөө.  Энэхүү тэмцээнд Солонгос, Хятад, Япон, Монголын 171 тамирчин оролцсон байна.

Манай улсын баг 52 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон ба тэмцээн насны ангиллаар ганцаарчилсан эмэгтэй, эрэгтэй, хос, гуравласан, багийн төрлөөр зохиогдож, манай тамирчид нэг алт, гурван мөнгөн медаль хүртсэн байна. Тодруулбал,

  • 12-14 насны ганцаарчилсан эрэгтэй төрөлд Ч.Батбуян 19.150 оноогоор алтан медаль,
  • Э.Мөнхнасан, Б.Золбаяр, А.Гантогс, Б.Өлзийжаргал, Г.Сэргэлэн 20.750 оноогоор мөнгөн медаль,
  • 18-с дээш насны бүжгийн багийн төрөлд  М.Бямбацэнд, У.Насанбаяр, О.Содгэрэл, Б.Хаштайш, Б.Пүрэв-Эрдэнэ, Б.Шүрэнцэцэг, М.Буяндэлгэр, Э.Батмаа 17.800 оноогоор мөнгөн медаль,
  • 18-с дээш насны степийн багийн төрөлд  М.Бямбацэнд, У.Насанбаяр, О.Содгэрэл, Б.Хаштайш, Б.Пүрэв-Эрдэнэ, Б.Шүрэнцэцэг, М.Буяндэлгэр, Э.Батмаа 17.800 оноогоор мөнгөн медаль хүртжээ. 

Сонирхуулбал, манай улсын Гимнастикийн холбоо нь 1990 онд Айзамт гимнастикийн биеэ даасан холбоо болж 1992 оноос эхлэн улсын аварга шалгаруулах тэмцээн зохиож эхэлжээ. Ийнхүү 1995 онд Францын Парис хотноо зохиогдсон Спорт аэробикийн анхны ДАШТ-д манай баг тамирчид оролцсон байна.