ОУВС-ын гүйцэтгэх захирал Кристин Лагарде ирэх есдүгээр сарын 12-нд албан тушаалаа орхино гэдгээ мэдэгдлээ. 

Тэрээр энэ сарын эхээр Европын төв банкны ерөнхийлөгчид нэр дэвшсэн бөгөөд ОУВС-г орхиж байгаа нь үүнтэй холбоотой юм. Лагарде Европын төв банкны ерөнхийлөгч болох эсэхийг Европын консулын 28 орны саналаар шийднэ. Хэрэв тэрээр уг суудалд дэвшиж чадвал Европын төв банкны анхны эмэгтэй ерөнхийлөгч болох юм. 

Европын төв банк нь 1998 онд байгуулагдсан бөгөөд Европын 19 орны валютын бодлогыг зохицуулдаг байна. 

Олон улсын санхүүгийн рок од гэгддэг Лагарде нь өдгөө 63 настай ба 2011 онд ОУВС-ийн анхны эмэгтэй захирлаар сонгогджээ. Үүнээс өмнө тэрээр Францын эдийн засаг, ХАА, худалдааны салбарын сайдаар ажиллаж байсан юм. 

Эх сурвалж: BBC, The hill