Манай улс ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг гурван жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд тус хөтөлбөрийн тав дахь шатны үнэлгээг ОУВС-аас Пүрэв гарагт хэлэлцэж баталсан байна.

Энэ удаагийн хөтөлбөрийг хүрээнд манай улс 36.22 сая долларын санхүүжилт авах бөгөөд үнийг оруулан хөтөлбөрийн хүрээнд нийт 157.2454 сая ЗТЭ буюу 217.33 сая долларын санхүүжилт авлаа.

Ингэснээр ОУВС-аас олгох санхүүжилтийн 50 хувийг аваад байна. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр өнгөрсөн оны тавдугаар сарын 24-нд батлагдсан бөгөөд хөтөлбөр хэрэгжих гурван жилийн хугацаанд манай улсад ойролцоогоор 434.3 сая долларын зээл олгох юм.

Сануулахад, тав дахь шатны үнэлгээгээр манай улсын эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа ч дэлхийн түүхий эдийн зах зээлийн өөрчлөлтөд шууд өртөх эрсдэлтэй учир тохирсон үүрэг амлалтуудаа тууштай хэрэгжүүлэх нь чухал гэдгийг ОУВС зөвлөсөн юм.