Энэ сарын хоёрноос 17-ны өдрүүдэд  Жэф Готтлийбээр ахлуулсан ажлын хэсэг манай улсад ажиллаж Өргөтгөсөн санхүүжилтийн дөрөв дэх шатны үнэлгээг хийсэн байна. Ажлын хэсгийн ахлагч Жэф Готтлийб Монгол улсын макро эдийн засгийн  гүйцэтгэл эерэг гарсан, төсвийн орлого 21 хувиар нэмэгдсэн гэж мэдээллээ.

Манай улсын эдийн засгийн сахилга бат сайжирч, зорьсон тоон үзүүлэлтэд хүрсэн тул ОУВС-гийн дөрөв дэх шатыг хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Гэхдээ энэ тохиролцоог ОУВС-гийн захирлуудын зөвлөл хэлэлцсэний дараа баталгаажих юм.  

Зураг: Монгол банк

ОУВС-аас манай улсад нийтдээ 434.3 сая долларын зээл олгохоор анх тохирсон бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард III дахь шатны хөтөлбөрийг баталж 30.55 сая долларын санхүүжилтийг олгосон юм.