Бид тоймлоё, Та унш

2019.08.01 Пүрэв                                            27°C  2,665.62  Эрлэг лугаа учирна

Чухлыг тоймлоё 


Дэлхийн банкнаас $100 саяыг зээлэхээр боллоо

Манай улсын ЭЗ-г тогтворжуулж, дэмжлэг үзүүлэх зорилгоор Дэлхийн банк $100 саяын зээл олгохоор боллоо. Уг зээлээр төсвийн алдагдлыг нөхөх, татварын тогтолцоог сайжруулах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг хийнэ. 

Зээлийн нөхцөл: 

30 жилийн хугацаатай ба эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зээлийн хүү жилийн 1.25%, бусад шимтгэл 0.75%-г нэмсэнтэй тэнцүү байна. Тус зээл нь 3 үе шаттай ба энэ удаагийнх 2 дахь нь юм. Эхний санхүүжилтийн $120 саяыг бид 2017 онд авчээ. 

Улсын өр нэмэгдсээр л… 

Эхний улирлын байдлаар улсын гадаад өр $29.5 тэрбум болж өмнөх оноос $1.6 тэрбумаар, ЗГ-ын өр ₮22.4 их наяд болж ₮873.9 тэрбумаар өсжээ. Хэдийгээр 2016 онд 1.2% болтлоо буурсан улсын ЭЗ 2018 онд 6.9% болж өссөн ч 2020 оноос хойш буурах магадлалтай гэж мэргэжилтнүүд тооцож байгаа юм. Учир нь 2021-2024 онд Мазаалай, Чингис, Гэрэгэ, Хуралдай зэрэг бондын нийт ₮2.9 тэрбумын өрийг төлөх ёстой. 


Гэр хорооллынхныг орон сууцжуулна 

Европын Сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр Ханын материалд 700 айлын орон сууц барихаар боллоо. Уг ажлыг Орлогод нийцсэн орон сууц төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ба $25 саяын санхүүжилтээр барих юм. Ханын материал нь утаа ихтэй бүс ба нийт гэр хорооллын 220 мянган өрх өвлийн улиралд агаарын бохирдлын 80%-г бүрдүүлдэг байна. 


Тэтгэлэг зарлагдлаа 

Японд анагаахын чиглэлээр тэтгэлгээр суралцах оюутны сонгон шалгаруулалтыг БСШУСЯ-аас зарлалаа. Тэтгэлэг авах хүсэлтэй оюутнууд анкет болон холбогдох бичиг баримтаа 9/13 хүртэл 09:00-11:30 цагийн хооронд Боловсролын яаманд аваачиж өгнө. Ингээд 2 дахь шат буюу ярилцлагад ирэхдээ бүртгэлд ирүүлсэн бичиг баримтаа эх хувиар нь авчрах шаардлагатай. Эцсийн шийдвэрийг Японы тал гаргах ба тэтгэлгийн эзэд 12 сард тодорно.


Сибирийн ой шатаж байна

Сибирийн ойн түймэр Красноярск, Эрхүү, Буриад, Якутыг дамнан 3 сая га газрыг хамарснаас болж Оросын ЗГ онц байдал зарлалаа. Одоогоор 13 мянган га түймрийг унтраагаад байна. Түймрийн утаа Красноярскийн хязгаараас Алс дорнод хүртэл тархсан ба иргэд амьсгалахад хүнд байгаа юм. Түймэр гарсан даруйд иргэд түймрийг унтраах хүсэлт тавьсан боловч Красноярск хотын захиргаа “хүн ам багатай газрын түймрийг унтраана гэдэг утгагүй, эрсдэлтэй алхам” гэж үзэн арга хэмжээ авахаас татгалзжээ. Хойд хөршид гарсан түймрийн утаа УБ, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийг бүрхээд байна.


Польшид залуусыг татвараас чөлөөллөө 

ЗГ нь 2 сая залуу боловсон хүчнийг татвараас чөлөөлөх хууль баталснаар $22 мянгын цалинтай, 26-аас доош насныхан 18%-н татвараас чөлөөлөгдлөө. Энэ нь гадаад руу ажиллахаар явж байгаа залуусыг зогсоох зорилготой ба 2004 оноос хойш 1.7 сая залуус эх орноо орхижээ. Үүнээс болж Польшид ажиллах хүчний хомсдол үүсэж, ЭЗ нь унаж эхлээд байна. Гэвч залуусыг татвараас чөлөөлсөн ч цалин бага хэвээр байгаа учир хууль үр дүнд хүрэхгүй гэж мэргэжилтнүүд үзжээ.

Таны сонорт


Хортой цацраг ялгаруулдаг цахилгаан хэрэгслээс хамгаалахын тулд өдөрт 2 аяга өтгөн ногоон цай уух хэрэгтэй. 

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр