Өвлийн идэш арга хэмжээ энэ сарын 20 хүртэл үргэлжлэх ба мах, малын дайвар бүтээгдэхүүнийг дундын зуучлагчгүй үнээр худалдаалах юм. Үзэсгэлэн худалдаа Яармагийн зам дагуу байрлах Сансар худалдааны төв, Нарны зам дагуух Саруул худалдааны төв, Скай их дэлгүүрт зохиогдож байна. 

Өнөөдрийн байдлаар Булган, Дорноговь, Төв, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Сүхбаатар, Увс, Ховд, Өвөрхангай аймаг оролцохоор мэдээгээ ирүүлжээ. Үзэсгэлэнгийн үеэр үхрийн мах 7500, хонины мах 6000 төгрөгөөс ихгүй байхаар тооцсон байна. 

Есдүгээр сарын байдлаар бэлчээрт 84.2 сая толгой мал байгаагаас 16.5 саяыг гурван хүртэл махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулсан юм.