Өвлийн улиралд зарим хүмүүсийн iPhone утас унтарч, ажиллахад бэрхшээлтэй байдаг. Тодруулбал, хүйтэнд iPhone утасны батарей хөлдсөнөөр цэнэг хурдан дуусах, хангалттай цэнэгтэй байсан ч шууд унтрах зэрэг асуудал гардаг байна. Тэгвэл өвлийн улиралд утсаа унтраахгүй байх зөвлөмжийг хүргэе. 

Утсаа “дааруулахгүй” байх

Утсаа дулаан авч явах нь унтраагүй байх хамгийн энгийн арга. Цүнх болон өмдний хармаанд хийхээс татгалзаарай. Мөн зузаан кэйс ашиглаж, дотор, энгэрийн халаасандаа авч явахыг зөвлөж байна. 

Ил барьж явахгүй байх 

Онц шаардлагагүй тохиолдолд утсаа халааснаасаа гаргаж, ил гаргахгүй байх хэрэгтэй. Мөн утсаар ярихдаа чихэвч хэрэглэх нь зүйтэй. 

Хүйтэнд утсаа унтраах 

Утасны цэнэгээ хадгалж үлдэхийг хүсвэл хөлдөж унтрах магадлал өндөртэй нөхцөлд утсаа унтраагаарай. Эсвэл Low power mode буюу цэнэг хэмнэх горимыг ашиглаарай.

3G, 4G сүлжээ ашиглахгүй байх 

Утасны цэнэг хангалттай байсан ч 3G, 4G сүлжээг асааснаар шууд унтрах магадлалтай болдог. Иймд хүйтэн нөхцөлд 3G, 4G-г ашиглахгүй байх нь зүйтэй. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хүйтэн газар удаан ил гаргахгүй байх хэрэгтэй. 

Powerbank ашиглах 

Өвлийн улиралд хаана ч, хэзээ ч унтрах магадлалтай тул powerbank эсвэл powercase ашиглахыг зөвлөж байна. Гэхдээ хүйтэн үед powerbank-ны цэнэг хурдан дуусах магадлалтай учир дулаан авч явах нь шаардлагатай.