Оюутолгойн далд уурхайн хөгжүүлэлт, санхүүжилтийн төлөвлөгөө хууль ёсны дагуу хийгдсэн гэж Рио Тинто компани мэдэгдлээ. 

Дархан Монгол ногоон нэгдэл ТББ-ын зүгээс Монголын засгийн газар уг төлөвлөгөөг бүрэн шалгаагүй гэж үзэн шүүхэд гомдол гаргасан юм. Улмаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс далд уурхайн хөгжүүлэлт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээтэй холбоотой Засгийн газрын гурван захирамжийг хүчингүй болгожээ.

Энэ сарын эхээр Рио Тинто компани Оюутолгойд газрын гадаргаас 1.3 км-ын гүнд 10 метрийн диаметртэй ам барих Шафт хоёр хөгжүүлэлтийн төлөвлөгөөг танилцуулсан юм. Уг  төлөвлөгөөг Хөрөнгө оруулалтын гэрээнд үндэслэн боловсруулсан ба Монгол засгийн газар ногоон гэрлээр баталжээ. Тус төлөвлөгөөний дагуу Монголд урт хугацааны ашиг өгөх боломжтой гэж Рио Тинто мэдэгджээ.  

Мөн өнгөрсөн нэгдүгээр сард Монголын засгийн газар болон Рио Тинто компани Оюутолгойн зэсийн уурхайн өргөтгөлд 2023 он хүртэл цахилгаан нийлүүлэх гэрээ байгуулсан юм. 

Оюутолгойн ил уурхайн хүдрийн нийлүүлэлт өнгөрсөн оны долдугаар сарын байдлаар дөрвөн сая тонн хүрч өссөн байна. 

Оюу толгойн ордын 34 хувийг Монголын засгийн газар, 66 хувийг Turquoise Hill Resources компани эзэмшдэг юм. Рио Тинто компани төслийн удирдагчаар ажилладаг ба 66 хувийн 51 хувийг эзэмшдэг байна

Эх сурвалж: Mining technology, Mining