БСШУСЯ-аас Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд их, дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд тэтгэлэг олгох уралдаан зарлалаа.

Уралдаанд орон нутгийн их, дээд сургууль, коллежийн оюутнууд болон хөгжлийн бэрхшээлтэй оюутнууд өөрсдийн санаачилгыг дэвшүүлж, төсөл бичиж оролцох юм. Гэхдээ тэтгэлэгт уралдаанд 1-2 дугаар курсийн оюутнууд оролцох боломжтой байна.

Төслийг нийт зургаан сарын хугацаанд хэрэгжүүлэх ба төслийн цар хүрээ, гарах үр дүнгээс хамаарч санхүүжилт 5-10 сая төгрөг байх юм. Төслийн мэдүүлгийн маягтыг өргөдлийн хамт есдүгээр сарын 20-ны 12:00 цаг хүртэл харьяа  их, дээд сургуулийн оюутны асуудал хариуцсан албанд хүлээн авна.

Төслийн чиглэл:

  • Хүүхэд хамгаалал,
  • Цахим орчны халдлагаас сэргийлэх,
  • Соён гэгээрүүлэх,
  • Соёлтой Монгол хүн.

Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, журам, маягтыг www.meсss.gov.mn, www.herp.mn www.facebook.com/herp.mn/, Монгол их дээд сургуулиудын сургалтын албаны мэдээллийн нэгдсэн фэйсбүүк группээс танилцах боломжтой.

Мөн 70007263, 88113975 утсаар холбогдож, child.herp@gmail.com цахим хаягт хандах боломжтой байна.