БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг Засгийн газраас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ

Өнөөдрийн хуралдаанаар 2004-2016 онд боловсролын зээлийн сангаас зээл авсан дотоодын оюутнуудын зээлийг төрөөс барагдуулахаар боллоо.

Ингэснээр гэрээний үүргээ биелүүлсэн 13 мянга гаруй оюутнуудын диплом чөлөөлөгдөх юм. Уг зээлийн чөлөөлөлт 2008 оноос хойш явагдаагүй ба улсын төсвийн 16 тэрбум төгрөгөөр хааж байна.

Үүнээс гадна ирэх сард шинжлэх ухааны байгууллагын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулахаар болсон талаар мэдэгдлээ. 

Мөн энэ оны 10 сард Эрмитажийн музейд хадгалагдаж буй Монголын түүхтэй холбоотой үзвэрүүдээр Дэлхийд тархсан Монгол хөтөлбөрийн хүрээнд Чингис хааны угсааныхны Эрдэнэс үзэсгэлэн гаргах гэнэ.