Озоны давхаргын нүх 50 жилийн дараа нөхөгдөнө гэдгийг НҮБ-ын дэлхийн дулаарлын судлаачид тогтоожээ.

Эрдэмтэд 1980-аад онд хөргөгч, шүршдэг будаг, хуурай цэвэрлэгээний бодист агуулагддаг хлорфторуглерод гэх бодис озоны давхаргыг цоолдог болохыг олж нээсэн бөгөөд 1987 онд эдгээр зүйлсийг хэрэглэхийг хоригложээ. Үүний ачаар агаар мандлын стратосфер дэх озон 10 жилд 1-3 хувиар нөхөгдөж байгаа ба 2060-аад он гэхэд озоны давхарга бүрэн нөхөгдөх гэнэ.

Озоны давхарга нь дэлхийг бүрхсэн хийн хуяг бөгөөд нарны хэт ягаан туяанаас амьтан, ургамлыг хамгаалах үүрэгтэй юм. Уг давхарга нимгэрэх үед дэлхий руу их хэмжээний хэт ягаан туяа тусч хүний биед арьсны хорт хавдар, нүдний цагаа унах зэрэг өвчлөл үүсгэдэг байна.

Эх сурвалж: CNN, BBC