Уулзалтаар П.Мерфи Монгол улс нь Америкийн чухал гуравдагч хөрш, дотны анд гээд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, түүний дотор Ерөнхий сайдын айлчлалын үеэр тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

Мөн тэрээр манай улсад ОУВС-ийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж, үр дүнд хүрч байгааг онцолсон байна.

Харин Шадар сайд хоёр орны харилцаа хамтын ажиллагаа шинэ шатанд гарсны илрэл нь  Мянганы сорилтын корпорацийн II компакт гэрээг баталгаажуулсан явдал гэдгийг онцлоод тус улсын дэд ерөнхийлөгч М.Пэнс, Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео нарт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн илгээсэн талархлын захиаг гардууллаа.

Сануулахад, У.Хүрэлсүх өнгөрсөн сарын сүүлээр Америкт албан айлчлал хийж, хоёр талын харилцаагаа нэг шат ахиулан Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэсэн юм.