Хуавей P40 Pro загвар энэ онд гарах хамгийн өндөр хүлээлттэй утаснуудын нэг юм. Уг утсыг албан ёсоор танилцуулаагүй ч загвар, үзүүлэлтийнх нь талаар мэдээлэл гараад байна. Тухайлбал, уг утас нь кирин 990 процессор, 12 гб хурдтай RAM, урдаа хоёр, ардаа гурван камертай гэнэ.

Нэгэн график дизайнер P40 Pro хэрхэн харагдахыг тааварласан загвар зураг гаргажээ. Уг зурагнаас үзэхэд P40 Pro нь өмнөх загваруудын адил камерын үзүүлэлтэд голчлон анхаарсан байна. 

Гадна байдлын хувьд дөрвөн тал нь налуу бөгөөд өнцгүүд нь дугуй хэлбэртэй гэнэ. Мөн дэлгэц дотроо хурууны хээ уншигчтай ба сельфи камерын хоёр нүхтэй байх юм. 

P40 Pro-ын бодит зурагнаас үзэхэд дэлгэц нь хуванцар байх ба дээд хэсэгтээ хар зураастай байна. 

Андройд системийн томоохон өрсөлдөгчид болох Хуавей, Самсунг компаниуд шинэ загварууд 2020 оны дунд үед нээлтээ хийх юм. 

Эх сурвалж: T3, GSM arena