Пакистаны агаарын хүчин дотооддоо үйлдвэрлэсэн пуужингаа амжилттай туршлаа. Нэмэлт зайг туулах чадвартай уг пуужинг Хятад, Пакистаны хамтран бүтээсэн JF-17 Thunder онгоцон дээр туршсан байна.

Зохион бүтээгчдийн ухаалаг зэвсэг гэж тодорхойлсон энэхүү пуужинг олон улсын халдлагад хариу цохилт үзүүлэхэд ашиглах гэнэ.

Пакистан улс өнгөрсөн сарын сүүлээс эхлэн Энэтхэгтэй Кашмир мужийн эзэмшлийн асуудалд маргаантай байгаа юм. Учир нь Пакистаны босогчдын бүлэглэл тус муж дахь Энэтхэгийн эзэмшил нутагт халдлага үйлдсэний улмаас 40 цэрэг амь үрэгджээ.

Эх сурвалж: RT, The news