Олон улсын парламентын холбооноос С.Зориг агсны хэрэгтэй холбоотой дүгнэлтийг ирүүлсэн байна. 

Тус холбоо С.Зоригийн хэргээр хоригдсон Б.Содномпаржаа, Т.Чимгээ нарыг нэн даруй суллаж, хэлмэгдсэнийх нь төлөө нөхөн төлбөр олгохыг шаарджээ. Учир нь холбооны шинжээчид манай улсад ажиллаж, Б.Содномдаржаа Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэлсээр ял оноосон гэдгийг тогтоосон гэнэ. 

Түр хорооны зүгээс дүгнэлтийг хүлээж авсан ба С.Зоригийн амь насанд хүрсэн жинхэнэ эзэд хөөн хэлэлцэх хугацааг дуусахыг хүлээж, гэм буруугүй хүмүүсийг ялласан гэж мэдэгдлээ. 

Сануулбал, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг 2017 онд төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт буруутгаж 20-25 жилийн ял оноосон юм.