Энэ сарын 20-25-нд пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Хонконгт болж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээнд манай улсаас долоон тамирчин оролцсон бөгөөд дөрвөн алт, нэг мөнгө, нэг хүрэл нийт зургаан медаль хүртжээ.

Тодруулбал, тэмцээний эхний өдөр мастер ангиллын 74 кг-д О.Батбилэг нийлбэр дүнгээр алтан медаль, хоёр дахь өдөр нь насанд хүрэгчдийн 93 кг-д М.Галсайхан алт, Б.Бямбасүрэн нар мөнгөн медаль хүртсэн байна.

Харин тэмцээний сүүлчийн өдөр өсвөрийн -105 кг-д М.Билгүүн, -120 кг-д Д.Дөлгөөн нар алт, залуучуудын -120 кг-д Д.Дашням нар хүрэл медаль хүртжээ.

Сануулахад, МУГТ Э.Содномпилжээ өнгөрсөн онд Японд болсон Парапауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээний -107 кг-д 239 кг-ийг шахаж түрүүлсэн юм.

Зураг: Фэйсбүүк