Америкийн Батлан хамгаалах яам буюу Пентагоны дарга Кевин Свеени хоёр жилийн дараа ажлаа хүлээлгэн өглөө. Ингэснээр тэрээр Пентагоныг орхиж буй гурав дахь албан тушаалтан болж байна. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр Свеениг Цагаан ордон хүчээр огцруулсан гэнэ.  

Свеени 2014 онд усан цэргийн хошууч адмирал цолтой тэтгэвэрт гарч 2017 оны нэгдүгээр сараас хойш Батлан хамгаалах яамны нарийн бичиг Жеймс Маттисын дор ажиллаж байсан юм.

Маттис ерөнхийлөгч Доналд Трампын Сириэс цэргээ татах шийдвэртэй санал зөрөлдсөний улмаас өнгөрсөн сарын 20-нд өөрийн хүсэлтээр огцорсон байна.

Маттис Трампын засгийн газрыг орхисон хамгийн сүүлийн дээд албан тушаалтан байсан юм. Түүнээс өмнө 11-р сарын завсрын сонгуулийн дараа ерөнхий прокурор Жефф Сессион, гуравдугаар сард улсын ерөнхий нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон, үндэсний аюулгүй байдлын зөвлөх Х.Р. МакМастер нар тус тус халагджээ.

Мөн Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Дана Уайт өнгөрсөн сард ажлаа орхиж байгаагаа мэдэгдсэн юм.

Эх сурвалж: BBC, CNN