Перугийн прокурорын газрын мэдээлснээр тус улсын ерөнхийлөгч асан Алехандро Толедог өнгөрсөн оны гуравдугаар сард мэдүүлсэн ялтан шилжүүлэх хүсэлтийн дагуу Америкт баривчилсан байна. Толедо нь 2001-2006 онд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Бразилийн Одебречт барилгын компаниас 20 сая долларын авлига авсан хэрэгт холбогджээ.

Одебречт компаний гүйцэтгэх захирал асан Жорже Баратагийн хэлснээр Перу, Бразилийг холбосон хурдны зам барих тендерийг авахын тулд Толедод авлига өгсөн байна. 

Гэвч Толедо уг хэргийг улс төрийн зорилготой гүтгэлэг гэсэн байна. Толедо Станфордын их сургуульд урилгаар хичээл заадаг ба түүнийг Перу руу шилжүүлэх асуудал жил хагасын хугацаанд шийдэгдэх юм. 

Одебречт компани нь Перугийн гурван үеийн засгийн газарт 800 сая орчим долларын авлига өгсөн гэдгийг Америкийн хууль зүйн департамент илрүүлсэн байна. Үүнд Перугийн ерөнхийлөгч асан Алан Гарсия, Олланта Хумала нар холбоотой гэгддэг ч хоёул буруугүй гэж мэдэгдсэн бөгөөд Гарсия өнгөрсөн дөрөвдүгээр сард амиа хорложээ. 

Эх сурвалж: BBC, Xinhua