Филиппиний Лузон арал болон Самар арлуудад 6.1, 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 16 орчим хүн амиа алдлаа.

Гамшгийн улмаас Кларк олон улсын нисэх буудал, 29 барилгад нуралт үүсч , хоёр барилга сүйдсэн байна. Мөн 81 иргэн гэмтэж 14 хүн ор сураггүй болжээ . Албаныхан сүйдсэн барилгад гацсан хүмүүсийг болон цогцосуудыг гаргаж авахаар ажиллаж байна. 

Тус улсын Тээврийн департамент Кларк нисэх буудлын үйл ажиллагааг 24 цаг зогсоосон ба Сэбу Пасифик Эйр компани оройн зургаан нислэгээ цуцалжээ. Нийслэл Манила хотод чичиргээ мэдрэгдсэн бөгөөд өндөр барилгууд хэдэн минут найгасан байна.

Филиппин улс нь Номхон далайн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг юм.

Эх сурвалж: BBC, CNN