Филиппиний Батангас муж дахь Таал галт уул дэлбэрэх магадлалтай байгаа тул Даваа гарагийн байдлаар 200 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байна. 

Хэрэв галт уулын том тогоо дэлбэрвэл бусад жижиг тогоонууд ч дэлбэрэх аюултай тул цаашид олон мянган хүнийг аюулгүй газар шилжүүлэх шаардлагатай юм. 

Цагдаагийн газрын мэдээлснээр галт уулын нурам авто зам руу орсноос болж машин явах боломжгүй болсон ба цахилгаан, цэвэр ус хомсдсон байна. 

Тус улсын галт уул, газар хөдлөл судлалын департмент өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш Таал галт уулыг ажиглаж байгаа ба Ням гарагт аюултай байдлын түвшин таваас дөрвөн оноонд хүрчээ. 

Таал уулын нурам салхиар дамжин ойролцоох тосгоныг саарал үнсээр дарж 70 километрийн цаадах нийслэл Манила хотод хүрсэн тус хотын нисэх буудал хаалгаа барьсан байна. 

Цаашид галт уул дэлбэрвэл хайлмал чулуу далай руу орж цунами болох эсвэл чулуунууд цагт 80 километрийн хурдтай шидэгдэх аюултайг албаныхан анхааруулжээ. 

Эх сурвалж: Al jazeera, SCMP