Плэйбой сэтгүүлийн модель асан, реалити шоуны од Ава Карабатик ирэх онд болох Хорватын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болжээ. 

Энэ жил 31 настай Карабатик энэ талаар инстаграм хуудаснаа, “Би ерөнхийлөгчид өрсөлдөхөөр шийдсэн. Улс төр бол миний хоёр дахь хайр. Эх оронд минь болж буй муу зүйлсийг хараад сууж чадахгүй нь. Залуус эх орноосоо явж, төрөлт буурч байна” гэжээ. 

Түүний компанит ажилд экспортыг нэмэгдүүлж импортыг багасах, залуусын ажил эрхлэлтийг дэмжих, Шенгений бүсэд орох, зургаан долоо хоногоос дээш тээлттэй жирэмсэн эхэд үр хөндөлт хийхийг хориглох зэрэг багтжээ. 

Мөн мариуханы хэрэглээ болон биеэ үнэлэлтийг хуулиар зөвшөөрч биеэ үнэлэгчийн аюулгүй байдал болон татварын орлогыг нэмэгдүүлэхийг зорьж байгаа гэнэ. 

Карабатик мариухан нь эмчилгээний үр ашигтай гэж үздэг ба зургаан долоо хоногоос дээш тээлттэй жирэмсэн эхэд үр хөндөлт хийхийг гэмт хэрэг гэжээ. Харин хүчирхийлэл болон цус ойртолтоос үүдэлтэй үр хөндөлт хийлгэхийг хугацаа хамаарахгүйгээр зөвшөөрөх гэнэ. 

Эх сурвалж: Ladbible, RT