Америкийн төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Саудын Арабын газрын тосны үйлдвэрт гарсан халдлагыг Ираны дайн өдөөж буй хэрэг гэж тодорхойлжээ. Тэрээр уг халдлагын талаар Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салман болон бусад төлөөлөгчидтэй ярилцахаар тус улсад айлчилж байгаа юм. 

Бямба гарагт гарсан халдлагыг 2015 оноос хойш Саудын эсвэлтэй дайн хийж байгаа Йемений босогчдын Хойти бүлэглэл үйлдсэн гэж мэдэгдсэн байна. Гэвч Ираны тал халдлага үйлдээгүй хэмээн няцаасаар байгаа юм. 

Помпеогийн мэдэгдлээс өмнө Саудын армийн удирдлагууд хэвлэлийн хурал хийж Ираныг халдлага үйлдсэн гэх хөдлөшгүй нотлох баримт олсон гэж мэдээлсэн юм. Мөн Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Ираны хоригийг чангатгах арга хэмжээ авсан гэж мэдэгдсэн ч тодорхой мэдээлэл өгөөгүй байна. 

Өнгөрсөн оны тавдугаар сард Трамп Ираны цөмийн гэрээнээс гарснаас хойш хоёр улсын харилцаа хурцдаж эхэлсэн юм. Улмаар Америк 1979 онд Ираны газрын тосны экспортод тавьсан хоригийг дахин хэрэгжүүлэхээр болсон ба үүнээс болж Ираны эдийн засаг уналтад ороод байна. 

Хамгийн сүүлд өнгөрсөн сард Ираны тал Америкийн армийн дроныг устгасан ба Америкийн засгийн газар үүнийг халдлага гэж үзжээ. Хариуд нь Америкийн дрон Ираны агаарын замыг зөрчихийг оролдсон учир устгасан гэж Ираны засгийн газар мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: JP, Al jazeera