Германы автомашин үйлдвэрлэгч Порше компани анхны цахилгаан машин болох Тайканыг танилцууллаа. Уг машин нь 670 морины хүчтэй Тайкан Турбо, 751 морины хүчтэй Тайкан Турбо S гэсэн хувилбартай юм. 

Үнийн хувьд нь Турбо нь 151 мянган доллар, Турбо S нь 185 мянган доллараар худалдаалагдах гэнэ. Харин хурд, хүч багатай, хямд загварууд ирэх жилээс худалдаанд гарна гэж Порше компаний зүгээс мэдээллээ. 

Турбо S нь хүч нэмэгдүүлэх системийн тусламжтайгаар 2.6 секундэд 96.5 км цагийн хурд авдаг байна. Порше компаний захирал Клаус Зеллмерийн хэлснээр Тайканы хурд авах, сааруулах зэрэг бүх үйлдэл нь яг л спорт машин шиг санагдах гэнэ. 

Мөн ихэнх цахилгаан машинууд нэг хурд дамжуулагчтай байдаг бол Тайканы хойд дугуй нь хоёр, урд дугуй нь нэг дамжуулагчтай учир богино хугацаанд хурд авахад тусалдаг байна.

Үүнээс гадна спорт, спорт плас, хэвийн, рэнж гэсэн жолоодлогын таван горимтой юм. Тайканы дотор талд товчлуур, хурдны самбар бараг байхгүй ба бүх тохиргоог мэдрэгчтэй дэлгэцээр удирдана. Мөн салоныг дахин боловсруулсан материалаар бүрсэн байна. 

The Porsche Taycan has very few switches and knobs. Instead, most controls are operated through touchscreens.

Хурдаас гадна түргэн хугацаанд буюу ердөө 22 минут 30 секундэд 80 хувь хүртэл цэнэглэгддэг ба энэ цэнэгээрээ 450 км туулах чадвартай юм.  

Эх сурвалж: CNN, Techcrunch