Германы тансаг зэрэглэлийн спорт машин үйлдвэрлэгч Порше компани дизель түлш хэрэглэдэг машины үйлдвэрлэлийг зогсоолоо. Ингэснээр дизель хөдөлгүүртэй автомашинаас татгалзсан Германы анхны үйлдвэр болж байна.

Тус компаний автомашины 10 хувь нь дизель хөдөлгүүртэй бөгөөд цаашид хосолсон болон цахилгаан машины үйлдвэрлэлд түлхүү анхаарах гэнэ. Учир нь Германы зарим хотууд агаарын бохирдлыг багасгахын тулд дизель хөдөлгүүртэй машин үйлдвэрлэхийг хориглосон юм.

Үүнтэй холбогдуулан Порше компани өнгөрсөн тавдугаар сард дизель хөдөлгүүртэй 60 мянган спорт машинаа эргүүлэн татжээ.

Поршегийн толгой компани болох Вольксваген 2007-2015 онд дулаан ялгаруулалтын шалгалтад хууль бус программ ашиглан 10 сая гаруй дизель машин худалдаалсан юм. Үүнээс болж Германы олон нийтийн прокурор энэ оны эхээр тус компанид 1.18 тэрбум орчим долларын торгууль ногдуулжээ.

Эх сурвалж: BBC, NHK