Португалийн Порто клубын хаалгач Икер Касильяас бэлтгэлийн үеэр зүрхний шигдээс болж эмнэлэгт хүргэгджээ. Түүний биеийн байдал сайжирсан бөгөөд зүрх нь хэвийн ажиллаж байгаа гэж CUP Порто эмнэлгээс мэдээллээ.

Касиллас 1999-2015 онд Испаний алдарт Реал Мадрид клубт тоглож байхдаа Аваргуудын лигийг гурван удаа, Ла лигийг таван удаа тэргүүлж байжээ. Мөн Испаний шигшээ багтай 2010 оны ДАШТ, 2008, 2012 оны Европын аваргын цомыг хүртсэн юм.

Энэ жил 37 настай Касильяас 2015 онд Порто клубт ирсэн бөгөөд өнгөрсөн улиралд Португалийн лигийг тэргүүлсэн байна.

Бүх цаг үеийн шилдэг хаалгачдын нэг тэрээр Аваргуудын лигт хамгийн олон буюу 177 удаа тоглосон үзүүлэлтээрээ дээд амжилтыг эзэмшдэг юм.

Эх сурвалж: CNN, DW