Хонг Конгт зургадугаар сараас хойш Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал болж байгаа ба үүнд удирдагч Кэрри Лам болон түүний засгийн газар буруутгагдаж байгаа юм. 

Иймээс засгийн газрын зүгээс хотынхоо нэр хүндийг сэргээхээр ПР байгууллагатай холбогдсон ч тохиромжтой цаг нь биш гэсэн хариу авчээ. Гэвч эрт орой хэзээ нэг цагт ПР хийх ёстой гэдгийг  Кэрри Лам хэлсэн байна. 

Хонг Конгийн засгийн газар ПР-ын найман байгууллагад хандсанаас дөрөв нь шууд татгалзсан бол үлдсэн нь засгийн газрын төлөөлөгчидтэй уулзалт хийжээ. 

Энэ үеэр засгийн газар Хонг Конгийн талаарх сөрөг ойлголтыг арилгаж Хятадын бусад колони улсуудаас хүчирхэг болгон харагдуулах, нэг улс хоёр систем бодлогын ололт амжилтыг сурталчилахыг хүссэн байна. Гэвч үлдсэн дөрвөн байгууллага засгийн газартай гэрээ байгуулаагүй гэж эх сурвалж мэдээлжээ. 

Эх сурвалж: BBC, Telegraph